Хууль бус цагаачдыг Америкаас албадан гаргах ажиллагаа ирэх долоо хоногт эхэлнэ


АНУ-ын Цагаачлал ба гаалийн цагдаагийн газар ирэх долоо хоногоос олон сая хууль бус цагаачдыг тус улсын газар нутгаас албадан гаргаж эхлэх ажээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн “Twitter хуудсандаа “жиргэсэн” байна.

Тэрээр, “Дараагийн долоо хоногт АНУ-ын Цагаачлал ба гаалийн цагдаагийн газар АНУ-д хууль бусаар нэвтрэн орж ирсэн гадаадын сая сая иргэдийг албадан гаргаж эхэлнэ. Тэд орж ирсэн шигээ хурдан гарч явах болно” гэж бичжээ.

Б.Туг 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин