Усан онгоц осолдож, 17 хүн амь насаа алдаж, 200 гаруй зорчигч сураггүй байна

Өчигдөр шөнө Филиппиний "Cebu" боомтод 700 гаруй хүн тээвэрлэж явсан усан онгоц карго ачиж явсан ачааны онгоцтой мөргөлдөж, 17 хүн амь насаа алдсан байна.

Усан онгоц 30 минутийн дотор далайд живсэн бөгөөд шөнө дөлөөр унтаж явсан зорчигчид амь гарахын тулд ус руу үсэрцгээсэн аж.

Аврагчид 525 хүнийг эсэн мэнд аварч, бусад зорчигчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ.

Филиппин Улсад байнгын далайн шуурга, чанар муу онгоц зэргээс болж осол гарах нь элбэг байдаг билээ.

1987 онд тус улсад "Dona Paz" гэх усан онгоц шатахуун ачиж явсан онгоцтой мөргөлдөж 4341 хүн нас барж байсан нь далайд болсон дэлхийн томоохон ослын нэгээр бүртгэгдэж байжээ.

mnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ