Г.Буяндоржийн нуугдаж байсан монгол гэр

“Ноёд” группын захирал Г.Буяндоржийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа бөгөөд асуудалалбадан саатуулах түвшинд хүрээд байгааг эх сурвалжууд хэлж байгаа. Тэгвэл “Ноёд” группээс мэдэгдэл гаргаж Г.Буяндоржтой холбоотой асуудал нь Монгол Улс, төр түмэнд нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй, улсын төсөв болон хөрөнгийг шамшигдуулаагүй,Монгол Улсын эдийн засагт ямар нэг хохирол учруулаагүй билээ. Энэ нь Хятадын “Тайшинь” ХХК-тай аж ахуй нэгжийн гэрээний маргаантай асуудал юм. Түүнчлэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн удирдлагуудтай ямар ч холбогдолгүй нь нотлогдон, хууль хяналтын байгууллагын харъяаллаас нэгэнт гарсан нь батлагдсан. Дээрх асуудлыг С.Билэгт гэгч эмэгтэй “Ноёд” констракшны хөрөнгийг булааж авах бусармаг, шунахай, санаатайгаар уг үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар явуулж байна” гэх зүйлийг мэдэгдсэн.

Тэгвэл хуулийн байгууллагад шалгагдаж байгаа Г.Буяндорж нь Улаанбаатар хотод байгаа хэрнээ хууль хяналтынхнаас зугтаад байгаа бололтой. Г.Буяндорж, Т.Ариунаа нарыг хотод байхгүй, орон нутагт яваа гэх мэдээлэл байсан ч, үнэн хэрэгтээ тэд хотод байсан нь тогтоогджээ. Тодруулбал, таны харж байгаа зураг дээрх буюу Оргил хотхоны хажууд байрлах хаусны дэргэд байх гэрт амьдарч байсан гэнэ.Тэгвэл эх сурвалжийн мэдээлэснээр Буяндоржийг дөнгөж сая баривчилсан гэнэ. Бид эргэн мэдээллэх болно

СЭТГЭГДЭЛ БИЧИХ