Диана гүнжийн ослын шинэ зургууд дэлгэгдэв

Их Британийн цагдаагийн албанаас 1997 оны наймдугаар сард Парисын туннельд автомашины ослоор амь эрсэдсэн гүнж Дианагийн хэргийн холбогдолтой мэдээлэл гаргалаа.

Энэхүү мэдээлэлд дурдсанаар хаагдаад удаж буй хэрэгтэй холбоотой шинэ баримтуудууд судлагдаж буй, гэсэн хэдий ч хэргийг дахин нээхгүй талаар мэдээлж үүнтэй холбоотойгоор 16 жилийн өмнөх ослын олонд дэлгэгдээгүй зарим зургуудыг олон нийтэд дэлгэлээ.

Парисын Понт де Альма туннельд болсон эмгэнэлт явдлын улмаас Уэльсийн гүнж Диана болон түүний найз хархүү тэрбумтан Доди Файед, жолооч Анри Пол нар амь эрсэдсэн юм.

Энэ хэрэгт гадны ямар нэг нөлөө байхгүй ба зөвхөн хурд хэтрүүлж давхисан жолоочийн хариуцлагаас болсон осол хэмээн үзэж хаасан билээ.

Ингээд 16 жилийн өмнөх ослын гэрэл зургуудаас сонирхуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ