Хосни Мубарак эмнэлгээс хорих руу шилжинэ

Египет улсын өмнөх ерөнхийлөгч асан Хосни Мубарак одоогоор цэргийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа. Харин түүний эмчилгээ дуусч тэрбээр эргээд хоригдож буй хорих ангируугаа шилжих гэж байгаа хэмээн хорих ангийн удирдлагууд мэдэгдсэн байна.
Мубаракийн хэргийг хэлэлцэх шүүх хурал ирэх сарын 11-нд Каир хотноо болох юм. Тэрбээр 2011 оны нэгдүгээр сард “Мубаракийг эсэргүүцэх хөдөлгөөн”-ий үеэр хэдэн зуун хүний амь насанд хүрсэнээр ийнхүү буруутгагдаж шоронд хоригдоод байгаа. Түүнд холбогдох хэрэг бүр мөсөн шийдэгдэлгүй ийнхүү гурван жил үргэлжилж байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн түүнд ял оноож хорих болсон. Үүнээс өмнө тэрээр гадуур байцаалтад байсан. Уг нь Мубаракийг дахин шүүх хурал энэ сарын 13-нд болох байсан ч түүний биеийн байдлыг харгалзан үзээд албан ёсоор хойшлуулаад байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ