Хөтлөгч Э.Долгион Ё.Отгонбаярын хөлд чирэгдэв

Хятадын “ZTE” компани Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын өнгөнд “Шинэ зууны боловсрол” төслийн тендерт ногоон гэрлээр ялж, 40 сая ам.долларт эзэн сууж байсан.
Тус компанитай хамт 2011 онд уг тендерт ”Haier” компани өрсөлдсөн авч “ZTE”-ийн удирдлагууд авлига үнэртүүлж ялсан нь хожим тодорхой болсон билээ. Авлигын мөнгө зах зухаасаа эрхэм гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийн оготны нүх шиг олон дансны заримаар орж гарсан нь одоо тогтоогдож байна.
Тухайн үед БСШУЯ-наас хэрэгжүүлсэн “Шинэ зууны боловсрол” төслийн тендерт салбарын сайд Ё.Отгонбаяр "Блүүмбэрг" телевизийн хөтлөгч Э.Долгион хоёрын оролцоотой шударга бусаар ялсан “ZTE” компанийнхны тендер будилуулсан талаарх 30 гаруй хуудас баримт материал одоо ч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хадгалагдаж байгаа.
Хоёр жилийн өмнө 40 сая ногооны өртөгтэй тендерт “ZTE” компани 46 саяын санал тавьсан бол “Haier” компанийн зүгээс 36 сая 200 мянган ам.долларт багтаан гүйцэтгэх төсөл боловсруулж ирүүлсэн байжээ. Өдөр шөнө шиг зөрүүтэй энэ хоёр тендерийн материалыг шүүхээр хэлэлцээд “ZTE” компани хууль зөрчсөнийг яах аргаггүй тогтоосон юм. Тэгвэл монгол, хятад түшмэдийн гар дүрсэндээрх тендерийнасуудалд АТГ-ын мөрдөгчид“Блүүмбэрг” телевизийн хөтлөгч Э.Долгионд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Түүнийг “Цагдан хорих” төвд саатуулаад сулласан ч яллагдагчаар татах хангалттай нотолгоо бий гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр хөтлөгч Э.Долгион БСШУЯ-нд алба хашиж байхдаа дээрх хууль бус тендерийг сонгон шалгаруулахад нэлээд их нөлөө үзүүлсэн хүний нэг гэх.
Бас нэгэн баримт татахадУИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эхнэрийнхээ 20 дансыг мэдүүлээгүй, нуун дарагдуулсан зөрчлийг АТГ-аасУИХ-ын Ёс зүйн дэд хороонд мэдэгдэж түүнд хариуцлага тооцуулах албан бичиг илгээхээр болсон байна. Гэхдээ УИХ-ын Ёс зүйн хороо УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж буй хэргийг нь эцэслэн шийдсэний дараагаар хөрөнгө орлогоо нуусан зөрчлийг нь авч хэлэлцэх боломжтой юм байна.
Эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон тэрбээр Авлигатай тэмцэх газарт энэ хавар хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ жилийн орлого нь 10 сая 978 мянган төгрөг. Гэр бүлийн нийт орлогоороо хамгийн их буюу 561 сая 721 мянган төгрөгийн орлоготой хэмээн бүртгүүлсэн.
Түүнчлэн хоёр орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтын хоёр объект, lexus-570 гэх мэтчилэн хөрөнгийн жагсаалт нь хөвөрнө. Харин тэрбээрэхнэрийнхээ 26 данснаас зөвхөн зургааг нь мэдүүлсэн нь АТГ-т шалгагдах үндэслэл болсон юм байна.
Н.Түвшинжаргал
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ