Ч.Сангарагчаа: Миний тэнсэн харгалзах ялын хугацаа аль хэдийн дууссан шүү дээ

АТГ-ын дарга асан комиссар Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох тэнсэн харгалзах ялын хугацаа дуусч байгаа аж. Тэднийг албан хаагчаа тагнаж чагнасан, албан тушаалаа ашиглан төсвийн мөнгө шамшигдуулсан хэргээр Чингэлтэй дүүргийн шүүхээс 2-2.4 жилийн тэнсэн харгалзах ял оноосон.
Энэ сард дуусч буй тэнсэн харгалзах ялынхаа талаар Ч.Сангарагчаа хэвлэлд мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ “Миний тэнсэн харгалзах ялын хугацаа аль хэдийн дууссан шүү дээ. Хүмүүс бараг мэдээгүй байгаа. Одоогоор гэртээ ачаа асраад өвөөгийн ажил хийгээд сууж байна. Хэрэг явдал болоод тухайн үед би бүх зүйлээ яриад өнгөрсөн тул дахиж энэ хэргийн талаар сөхөж яриад юу хийх билээ” гэжээ.
24tsag.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ