Наадмаар 400 гаруй алба хаагч бэлэн байдалд ажиллана

Наадмаар онцгой байдлын газрын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газрын тушаалаар нийт бие бүрэлдэхүүн долдугаар сарын 9-15 хүртэл баяр наадам болох таван цэгт 241 албан хаагч 40 автомашин, завьтай тогтмол эргүүл хийж, хяналт тавих юм байна.

Энэ баяр наадмаар бид олон хоног амардаг. Тиймээс иргэн, аж ахуй бүр аюулгүй байдлаа хянан шалгаж, хариуцлагатай байхыг мөн Онцгой байдлын газраас сануулж байна. “Гадагшаа явахдаа тог цахилгаанаа шалгаж, бага насны хүүхдээ ганцааранг нь орхихгүй, голын эрэг дагуу амарч зугаалахдаа хараа хяналтаа нэмэгдүүлж, болгоомжтой байх нь иргэн таны өөрийнхөө болоод дотны хүмүүсийнхээ өмнө хүлээж буй хариуцлага юм” гэдгийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан мэдээлэлдээ онцлов. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ