Багш нар түрээсийн орон сууцны 200 квот өгөхийг шаардлаа

“Буянт-Ухаа” 972 айлын орон сууцны 30 хувийг худалдан борлуулахгүйгээр түрээслэх, 30 хувийг түрээслэх замаар иргэдэд өмчлүүлэх, 40 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд ашиглах тухай журмыг нийслэлийн Орон сууцны коркораци боловсруулсан. Түүнийг НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хэлэлцэв. Энэ үйл явдалтай зэрэгцэн багш нар түрээсийн орон сууцны 200 квот өгөхийг шаардлаа.
Тэдний хэлснээр нийслэлд 10 мянган орчим багш байгаа. Түүний 10 хувь нь л байртай байна. Үлдсэн нь хашаа, байшин, гэр түрээслэн амьдарч байгаа. Цалин бага тул ипотекийн зээлийн нөхцөл ч хангахгүй байна гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ