Нийгмийн стресс: Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч амиа хорложээ

Амиа хорлолт сүүлийн жилүүдэд их байгааг онцлох нь зүйтэй байх. Учир нь нэг өдрийн дотор л гэхэд 10, 20 хүн амиа хорлох тохиолдол гарсаар байгаа юм. Нийгмийн стресс, гэр бүлийн тавгүй уур амьсгал зэргийг тэсэж чадахгүй өөрийн амь насыг егүүтгэх нь байж боломжгүй үзэгдэл. Гэвч энэ үзэгдэл гарсаар...
Зарим хүмүүс амьдрахыг илүүд үздэг байхад өөр нэг нь үхлийг хүсдэг. Харин үхэл хүсч хийсэн үйлдлийг амиа хорлох гэнэ гэдгийг өнөөгийн бага ангийн сурагчид ч төвөггүйхэн ойлгочихно. Долоон тэрбум гаруй хүн амтай манай дэлхийд жилд дунджаар 900 орчим мянган хүн амиа хорлодог аж. Харин манай орны хувьд амиа хорлосон, хорлохыг завдсан тохиолдлын тоо, давтамж, тархалт сүүлийн жилүүдэд хүчтэй өсч байгаа нь олон нийт болоодхууль хяналтын байгуулгынхнын сэтгэлийг түгшээх болжээ.
Жил бүр цагдаагийн газраас гаргадаг гэмт хэргийн мэдээллийг ажиглахад, амиа хорлох үзэгдэл жил ирэх тутам өссөн байгааг харж болно. Тухайлбал, улсын хэмжээнд 1990 онд 42 хүн амиа хорлож байсан бол 2000 онд 146, 2003 онд 208, 2008 онд 340, 2011 онд 167 хүн амиа хорлосон байна. Цагдаагийн ажилтнуудын хэлснээр, амиа хорлоод буй иргэдийн олонх нь ид хийж бүтээх насандаа буюу 18-30 насны залуучууд байдаг аж. Харин хүйсний хувьд эрэгтэйчүүд амиа хорлох нь элбэг гэнэ. Эрчүүд сэтгэл санаагаа засах гээд согтууруулах ундаа хэрэглэж, ухаан балартсан үедээ амиа хорлодог гэдгийг шүүх эмнэлгийнхэн шинжилгээгээр тогтоосон байдаг.
Мөн эмч нарын хийсэн судалгаагаар хүйсийн хувьд эрэгтэй хүмүүс илүү их сэтгэл гутралын өвчинд өртөж, амиа хорлох нь элбэг байдаг аж.Учир нь эмэгтэй хүнд ямар нэгэн таагүй зүйл тохиолдоход тэр зүйлээ бусадтай хуваалцаж чаддаг учраас стрессээ гаргачихдаг. Гэтэл эрчүүд дотроо хадгалаад, бухимдсаар эцэстээ тэр нь амиа хорлолт болно хувирдаг аж. Эрчүүд, эмэгтэйчүүд гэлтгүй нэгэн ижил давтагддаг үйлдэл нь амиа хорлох шийдвэр гаргах үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх явдал аж. Ер нь амиа хорлоно гэдэг тухайн хүнээс бас ч үгүй зориг шаардаж байгаа болоод ч тэр үү согтуу байх үедээ амиа хорловол амар байх болно гэсэн ойлголт байдгийг үгүйсгэхгүй.
Хамгийн сүүлийн ноцтой ганцхан жишээг дурдахад, Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч О хэмээх эмэгтэй энэ сарын 13-нд өөрийгөө боож, амиа егүүтгэсэн байна. Тэрбээр наймдугаар сарын 12,13-ны өдөр ажилдаа ирээгүй бөгөөд ажлынхаа өрөөнд амиа хорлосон шалтгаанаа бичсэн гэрээслэл бичиж үлдээсэн байжээ. Цагдаагийн ажилтнууд эрэн хайх ажиллагаа явуулж 14-ний өдөр Баянзүрх товчооны ойролцоогоос цогцсыг нь олсон байна.О нь өмнө нь судсаа ханахыг оролдож байсан байна.
Энэ мэт ид хийж бүтээх насандаа амиа егүүтгэх тохиолдол гарсаар байх уу?. Амиа хорлолтыг бууруулахад иргэдэд хүрч үйлчлэх сэтгэлзүйч, мэргэжлийн хүмүүсийг олон арваар нь нэн дариу бэлтгэх хэрэгтэй байна.Хэдхэн сэтгэлзүйч байдаг бэлтгэгдэж гарна. Тэдгээр нь ажилгүй сууж байдаг. Эсвэл овоо хэдэн үйлчлүүлэгчтэй болсон нь маш өндөр өртөгөөр сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Энэ жишиг хэзээ арилах вэ?.
24tsag.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ