С.Баяр 60 хоног хоригдсон тэмдэглэлээрээ ном хэвлүүлжээ

     Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан С.Баярыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар яллагдагчаар татан 60 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр 60 хоногийн турш хоригдсон тэмдэглэлээрээ “Жаран хоног”, “Жаран”-ы бутархай” ном бичиж, хэвлүүлжээ.

image

Тэрбээр өөрийн дурсамж номынхоо нээлтийг энэ долоо хоногийн баасан гаригт хийх бөгөөд номоо нийтлэлч Б.Баабарын “Непко” хэвлэлийн газарт хэвлүүлжээ. Ерөнхий сайд асан С.Баяр эрхзүйч хүнийхээ хувьд хууль, шүүхийн байгууллага хэрхэн ажилладаг тухай бичсэн нь уншигчдын сонирхолыг ихээр татаж байна. Тэрбээр энэхүү номондоо өөрийг нь хэн ямар зорилгоор хориход нөлөөлсөн байж болох талаар өгүүлэхдээ Олон Улсын Харилцааны сэдвийг ч ний нуугүй хөндсөн байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ