Шинэ Зеландын анхны ижил хүйстэн хос хуримаа хийлээ.

Энэ сарын 14-нд Шинэ Зеланд улсын анхны ижил хүйстэн хосууд хуримаа хийжээ. Шинэ Зеланд улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг энэ оны дөрөвдүгээр сард хүлээн зөвшөөрсөн билээ.

Харин Австрали улсад 1000 орчим ижил хүйстэн хосууд гэрлэлтээ батлуулахын тулд хүлээн зөвшөөрсөн улсууд руу явахад бэлэн байгаа гэж Австрали улсын гэрлэлтийн тэгш эрхийн хорооноос мэдэгдсэн байна.

Тиймээс Австралийн ижил хүйстнүүд Шинэ Зеландыг олноор зорих магадлал өндөр боллоо хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ