“Нарантуул” захын түрээслэгчид "бослого" гаргав

“Нарантуул” зах өнөөдөр маргааш хоёр өдөр ажиллахгүй. Учир нь Улаанбаатар хотын авто замыначааллыг зохицуулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж, Баянзүрх дүүргийн Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлаас “Нарантуул” зах хүртэлх замыг хаан, зам засварын ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Түүнчлэн амралттай байх энэ өдрүүдэд “Нарантуул” худалдааны төв доторх зам талбайн нөхөөс, засварын ажлыг ч хийхээр давхар төлөвлөсөн байжээ.

Харин түрээслэгчид үүнийг нь эсэргүүцэж, өчигдрөөс хойш бослого гарган, зам бариулахгүй, хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад бид орлогоо бодож ажиллах ёстой гэж эсэргүүцсээр байгаад ажиллахаар болжээ. Мөн түүнчлэн өнөөдөр тус төвийн ҮЭХ, түрээслэгч, худалдаа эрхлэгчид засварын ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ