Солонгост хулгай хийдэг монгол залуусыг эрэн сурвалжилж байна

БНСУ-ын Кёнги мужийн Янжү хотын цагдаа нар зогсоолд байсан машины цонхийг хагалж, хулгай хийсэн 25 настай А гэх монгол иргэнийг өмнө саатуулсан билээ. Түүнтэй хамт хоёр хүн уг хэргийг хамтран үйлдсэн бөгөөд хэргийн газраас оргон зайлсан тул эрэн сурвалжилж эхэлсэн гэнэ.

Дээрх этгээдүүд өнгөрсөн гуравдугаар сараас хойш олон удаагийн үйлдлээр зогсоолд тавьсан машины цонхыг хагалж, 10 гаруй сая төгрөгийн эд материал хулгайлсан хэргээр шалгаж байгаа юм байна. Тиймээс уг хэргийг хамтран хийсэн хамсаатан болох хоёр залууг эрэн сурвалжилж байгаа талаар манай талд мэдэгдээд байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ