Зургаан настнууд нэгнийгээ буудаж хөнөөжээ

Хэнтий аймгийннэгдүгээр багийн нутаг дэвсгэртуржигдар зургаан настайхүүхдүүднэгнийгээ буудаж хөнөөсөн тухай эмгэнэлтэй мэдээллийг эх сурвалж өглөө. Уг хэрэг явдлын талаар хохирогч хүүхдийн ах Б-аас тодрууллаа.

- “Eagle.mn” цахим сайтын сэтгүүлч байна. Ажил явдал нь өнгөрч амжаагүй байхад ийм зүйл асуусандаа хүлцэл өчье. Дүү нь яагаад бууны суманд өртчихсөн юм бэ?

-Манайх Хэнтий аймгийнхаа төвд оршин суудаг юм. Уржигдарөдөр дүү маань хөрш айлд өнжсөн юм билээ.Хөршийнх байшиндаа засвар хийх үеэрээ нэг өрөөнийнхөө хаалгыг нь нээлттэй орхисон юм байна. Тэр өрөөнд гай таарч гэрийн эзэд орон доогуур нь буу даавуунд боогоод хийчихсэн байж таарч. Тэгсэн талийгаач дүү минь найзтайгаа хамт нөгөөх өрөөндорж тогложбайхдаа орон доороосбууг гаргаж ирээд угсарсан байгаа юм. Томчууд ч угсарч чадахааргүй калебрь маркийн буу шүү дээ. Гэтэл тэрийг угсраад эхлээд найз руугаа буугаа шагайж гохыг нь дартал гацсан гэсэн. Тэгтэл талийгаач дүү найздаа хандан “Одоо чи намайг буудаач” гэж хэлээд буугаа өгсөн юм билээ. Тэгсэн нөгөөх хүү дүүгийн минь толгойн тус газар руу чиглүүлж байгаад гохыг нь дартал сумтай байж таарсан. Ийм люм болж өнгөрлөө. Бид ажил явдлаа ч өнгөрөөж амжаагүй л явна. Илүү зүйл ярих боломж алга даа, уучлаарай.

-Тэр айл нь сумтай буу ил хадгалж байсан юм уу?

-Зургаан настай хүүхдүүд юугаа мэдэх билээ. Гэрийн эздийн хэлж байгаагаар бол бууны хоолойд нь нэг сум гацчихсан, огт авч болохгүй байсан юм билээ. Уг нь тэднийнх буу хадгалдаг өрөөгөө байнга түгждэг байсан гэнэ лээ. Тэр өдөр лзасвар хийх гэж онгорхой орхисон гэж хэлдэг. Гэтэл яг тэр үеэр нь хүүхдүүд өрөөнд орж тоглож таарсан. Ёстой гай дайрна гэгч л боллоо.

-Дүүгийн тань амь насыг аврах боломж байгаагүй юу?

-Ерөөсөө яг толгойг нь нэвт буудсан болохоор газар дээрээ нас барсан. Уг нь дүү минь энэ жил сургуульд орох гээд бэлтгэлээ базаачихсан их л хөөрхөн байсан юм. Гай таарлаа. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдүүддээ цаг тутам анхаарлаа хандуулж байхгүй бол золгүй тохиолдол, санамсаргүй үйлдэл чинь хормын дотор лболж өнгөрдөг юм байна шүү.

-Галт зэвсгийн хуулиар бол галт зэвсэг өмчлөгч иргэн галт зэвсгийн аюулгүй байдлыг хангасан нөхцөлд, өөрийн оршин суугаа гэртээ бүр сумнаас тусад нь хадгална гэсэн заалттай шүү дээ.Хөршийнх тань сумтай бууг зориулалтаар нь хадгалаагүй гэж ойлгож болох уу. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юу?

-Буудсан хүүхэд нь ухаан санаа нь шокийн байдалтай байна. Хөршийнхийг сумтай буу хадгалж хууль зөрчсөн эсэхийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Бидний зүгээс үүнээсилүү дэлгэрэнгүй зүйл ярих боломж алга даа.

Н.Түвшинжаргал

eagle.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ