Охидын 59 хувь нь нүцгэн зургаа оруулна

Их Британийн нийгмийн сүлжээний сайтын тандалтын төвийн гүйцэтгэх захирал Адам Девон “Daily Star” сонинд өгсөн ярилцлагадаа “Хэдхэн жилийн өмнө охидын гар утаснаас тэдний хагас нүцгэн зургийг олох боломжтой байсан. Харин цаашид “Facebook”-ээс нь олох болсон. Тэд нэг үгээр хэлбэл, нүцгэрч байна” гэжээ. Одоогоор “Facebook”-т зургаа нийтэлж буй охид, бүсгүйчүүдийн 22 хувь нь хагас нүцгэн зургаа оруулж байгаа аж. Энэ нь 2009 онд 7 хувьтай байжээ. Судалгааны байгууллагын таамаглаж буйгаар “Facebook” ойрын 10 жилд үйл ажиллагаагаа тогтвортой явуулна гэж үзвэл охид бүсгүйчүүдийн 59 хувь нь хагас нүцгэн зургаа оруулдаг болох аж.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ