Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ

Өмнөд Солонгосын армийн тусгай анги нэгтгэлүүд өнөөдрөөс Америкийн тэнгисийн явган цэргийн Номхон далай дахь ангиудтай хамтран цэргийн сургуулилт эхлээд байна.

Хамтарсан сургуулилт 12 хоног үргэлжлэх ба Өмнөд Солонгосын 50 мянга, Америкийн 30 мянган цэрэг хамрагдаж байгаа аж.

Өмнөх тус хоёр улсын хамтарсан сургуулилтуудаас ялгаатай тал нь энэ удаагийн цэргийн ажилллагаа нь бүх анги нэгтгэлүүд хоорондоо комьпютерээр холбогдон өмнө нь ашиглаж байгаагүй хамгийн орчин үеийн технологийн дэвшилтэт төхөөрөмжүүд хэрэглэнэ гэж Yonhap мэдээллийн агентлагаас мэдээлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ