Хавхтай тарвага оруулж ирээд баригджээ

Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг Нийслэлийн хэмжээнд эрчимжүүлж, ирэх аравдугаар сарын 10-д хүртэл 22-ын товчоо, Баянзүрхийн товчоогоор орж ирэх машинуудыг шалгаж, хянах юм.
Мөн өнгөрсөн 20 хоногийн хугацаанд нэлээд хэдэн зөрчил илрүүлсэн бол өнгөрсөн долоон хоногт зүүн аймгаас орж ирсэн нэг иргэн есөн ширхэг тарваганы түүхий мах, найман хавхтай тарвага оруулж ирсэнийг илрүүлэн саатуулсан байна. Уг гэмт этгээд зугтсан ч дүүргийн цагдаагийн газраас цаг алдалгүй баривчилжээ.
Хураасан тарвагануудыг Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд шинжлүүлэхээр шилжүүлсэн. Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүсэлгүй төв суурин нутагт оруулахгүй байх, зөрчил илэрсэн тохиолдолд захиргааны хариуцлага тооцож байгаа аж. Одоогийн байдлаар нийт 31 иргэнд 475 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ