"Аравт" морин цэргийн уралдаан үргэлжилж байна

“Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд энэ жил анх удаа “Аравт” морин цэргийн олон улсын уралдаан манай улсад өчигдөр /2019.08.04/ нээлтээ хийлээ. Энэхүү наадамд 10 орны нутаг дэвсгэрт 36 орны 220 гаруй багийн 6000 гаруй цэргийн алба хаагчид, 32 төрлийн уралдаанд мэргэжил ур чадвараа сорин өрсөлдөнө.

Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” гэсэн төрлүүдэд оролцож, жилээс жилд амжилтаа ахиулж ирсэн. Тэгвэл энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулж, "Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, "Мэргэн буудагчийн зааг”-т үндсэн оролцогчоор, “Цэлмэг тэнгэр”, “Артиллерийн галын мастер”, “Аюулгүй орчин”-д ажиглагчаар оролцож байна. Уралдаан энэ сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ