Тамхины ишин дундах ертөнц

    Монголчуудын гурван хүний хоёр нь тамхи татдаг гэсэн судалгаа байдаг.Тамхины хяналтын тухай хуультай болсноос хойш гудамжинд тамхи баагиулж байх нь цөөрсөн. Гэтэл одоо ахиад л энд тэнд хоёр гурваараа тамхи татаж зогсох нь эхэлсэн. Баар цэнгээний гадна талбай шүлсээр нулимсны маргааш өглөө нь хэдийн тамхины ишинд дарагдсан харагддаг. Гэвч бүү хэл манай автобусны буудалын хогын сав гэж ёстой өрөвдөлтэй өргөн нарынаасаа эхлээд битүү тамхины иш шүлс, үгүй ээ нүхийн олоод хаячхаж болдоггүй юм байхдаа гэхээр хаяж байна гээд өнөөх тамхиа гүйцэт унтраалгүй хийчихнэ.Тэгээд л зун болхоор энд тэндхийн хогын савнаас утаа савсаж шатаж гарна даа. Ийм тохиолдолтой хэд хэдэн удаа таарсан. Манайхны нэг том буруу бодол нь тамхины иш бол хог биш гэдэгт хамаг учир нь байна. Тамхины иш нь зөвхөн хог тариад зогсохгүй маш олон төрлийн өвчин нян тээдэг гэнэ шүү.Татаад хаясан тамхины ишинд 7000 гаруй зүйлийн химийн хорт бодис агуулагддаг ба түүнд хүний биед хорт хавдар үүсгэх бодис ч багтдаг. Тамхины утаа хорт хавдар үүсгэх хэдэн мянган тонн бодис, хүлэмжийн хий ялгаруулдаг аж.

тамхины иш зурган илэрцүүд

Манайхан тамхины тухай хууль гэж хэдэн хуудас цаасан дээр бичин баталдаг бас торгуул хүртэл ноогдуулна гэж заасан байдаг. Гэвч байдал ийм байна.

Зөрчлийн тухай хуульд хотын ахуйн болон нийгмийн соёлыг нийтээр дагаж мөрдүүлэх үүрэгтэй хэд хэдэн заалт орсон. Тэдгээрээс “олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, эсхүл нус цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгж /10000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн ахуйн наад захын соёлыг заасан байдаг.

 Мөн энэ хуульд хүн хувийн автомашиндаа тамхи татаж болох ч ишийг нь цонхоороо хаявал мөн л 10 мянган төгрөгийн торгууль “оногдуулна гэсэн заалт байгаа.

Тийм атал автомашиныхаа цонхоор цог нь унтраагүй халуун тамхины ишийг хаа хамаагүй шиддэг. Ингэж шидсэн тамхины иш хажуу дахь автомашины зорчигчийн өвөр дээр унасан тохиолдол ч  нэг биш удаа гарсан байдаг. Түүнээс гадна автомашины цонхоор ууж байгаа ус, ундааны шавхруу цацах  нь энүүхэнд. Хогийн савыг нь бэлдсэн ч ахуйн соёлын сэтгэлгээг суулгаж өгөөгүйгээс хотоо хайрлах сэтгэлээ хогтойгоо цуг хаясаар л байгаа юм.

Харин тамхины тухай хууль Итали улсад жирэмсэн эмэгтэй, эсвэл хүүхэд сууж яваа автомашинд тамхи татсан этгээдэд 500 хүртэлх евро, өөрөөр хэлбэл, 600 долларын торгууль ногдуулдаг. Мөн гудамж талбайд тамхины ишээ хаясан хүмүүс ч үүнтэй адил хэмжээний торгууль төлдөг байна. Хуулийн дагуу тамхи татах хориотой газруудын жагсаалтад албан байгууллага, зоогийн газар, кино театр болон олон нийтийн газар болон хүүхдийн эмнэлэг, жирэмсэн эмэгтэйчүүд, шинэ төрсөн нярайг асарч сувилж байгаа газруудад тамхи татахыг хориглосон байдаг байна. тэгэхэд манайхан хуульндаа заагаад, автобусны буудал дээр хүртэл хогийн савын бэлдцэн байхад хүртэл гадуур хаяад явж харагддаг. Муу муухай  саар мэдээлэл мундахгүй байгаа энэ нийгэмд  ядаж татсан тамхины иш, шүлсээ хямгадаад сурчхаасай тамин ээ!

тамхины иш зурган илэрцүүд


СЭТГЭГДЭЛ БИЧИХ