Үерийн усанд боогдсон хоёр хүүхэд, нэг эмэгтэйг эсэн мэнд аварчээ

Өвөрхангай аймагт өчигдөр шөнө орсон аадар борооны улмаас үерийн усанд автомашинтайгаа боогдсон иргэдийг тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд аварчээ. 

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багт наймдугаар сарын 4-ний өдрийн 22:20 цагт орсон усархаг борооны улмаас Вангийн-Овоо уулнаас үер бууж,  3 зорчигчтой явж байсан “Ипсум” загварын суудлын автомашин үерийн усанд суусан тухай дуудлагыг өчигдөр 23:57 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 3 албан хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 00:08 цагт очиж, 23 минут ажиллаж, автомашинд байсан 35 настай эмэгтэй Д, 10 настай  эмэгтэй Н, 4 настай эмэгтэй Г нарыг эсэн мэнд аюулгүй газарт гаргаж эсэн мэнд аварчээ. Мөн автомашиныг татан гаргаж иргэн Д-д хүлээлгэн өгчээ. 

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ