Сайжруулсан шахмал нүүрс борлуулах цэгүүдийг нэмнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Зөвлөгөөний эхэнд “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар танилцуулгыг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал хийв. сарын 3-ны өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц 155.600 тонн байгаа аж. Түлшийг дараах 10 цэгт тавдугаар сарын 15-наас борлуулж эхэлсэн.
Сонгинохайрхан дүүргийн 22, 28 дугаар хороо,
Баянгол дүүргийн 22 дугаар хороо,
Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хороо,
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо,
Баянзүрх дүүргийн 22, 23, 27 дугаар хороо,
Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо
Өнөөдрөөс эхлэн нэмж борлуулагчидтэй гэрээ байгуулж ажиллах юм байна. Мөн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавьж ажиллаж байна гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ