Налайхын замыг шөнийн турш засаж өглөө хөдөлгөөнийг бүрэн нээжээ

Улаанбаатар-Налайхын чиглэлийн автозам усархаг бороо орсны улмаас эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байсныг шөнийн турш засч өглөөний 06:00 цагт хөдөлгөөнийг бүрэн нээжээ.

Мөн Чингэлтэй дүүргийнийн 15-р хороо 7-н буудлаас Чингэлтэй Зүрх-Уул явах замд Усан сангийн урд талын далан цөмөрснийг Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Улаанбаатар зам засвар арчлалтын ОНӨААТҮГ-ын шуурхай бүлэг хамтран зорчих хэсгийг хэвийн болгожээЖолооч та бүхэнд замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.


Эх сурвалж: ТЦА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ