Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Л.Болд өөрийгөө буудсан байдалтай олджээ

Энэ сарын 5-ны өдөр Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Л.Болд аймгийн захиргааны байрандаа өөрийгөө буудсан байдалтай байжээ. Тэрбээр эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амиа алдсан байна. Хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Дашрамд дурдахад, Дэд хурандаа Л.Болдыг өнгөрсөн зургадугаар сард Батлан хамгаалахын сайдын тушаалаар Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар томилогдон ажиллаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ