Кабулд хуримын үеэр бөмбөг дэлбэрч 63 хүн амь үрэгджээ


Афганистаны нийслэл Кабул хотноо хурим болж байсан барилгад бөмбөг дэлбэрэхэд амь үрэгдэгсдийн тоо 63-т хүрэн 182 хүн шархдсан тухай “Agence France-Presse” агентлаг мэдээлжээ. 

Бөмбөгийг амиа золиослогч этгээд дэлбэлсэн байж болзошгүй гэнэ. Гэхдээ Афганистаны Дотоод хэргийн яамнаас энэхүү террорист ажиллагааны талаар тодорхой мэдээлэл хараахан өгөөгүй байна.

Юутай ч лалын экстремистуудын “Талибан” хөдөлгөөн болсон үйл явдалтай ямар нэг холбоогүйгээ мэдэгдээдбайгаа аж. Уг нь тус хөдөлгөөн террорист ажиллагаа хийнгүүтээ шууд мэдэгддэг билээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 17 хэм дулаан
Уржигдар 07 цаг 41 мин