Насанд хүрээгүй охидыг хүчирхийлдэг бүлэглэл илэрчээ

Английн цагдаагийнхан урьд өмнө гарч байгаагүй бага насны хүүхдийг хүчирхийлдэг гэмт хэргийн томоохон бүлэглэлийг илрүүлсэн байна. Одоогоор 45 иргэнийг баривчилсан бөгөөд тэдний ихэнхи нь цагаан арьстан болон Ази иргэд байж.Насны хувьд дөнгөж 20 гаран настайгаас эхлээд 60 хүртлэх настай өвгөд ч тус бүлэглэлд байжээ.

Уг бүлэглэл олон жилийн туршид Английн ихэнхи хотуудад насанд хүрээгүй бага насны охидыг хулгайлж, хүчирхийлж, ноцтой хэрэг үйлддэг байсан аж. Цагдаагийн 30 ажилтан оролцсон эрэн сурвалжлах ажиллагаа цаашид чүргэлжлэх юм байна.

С.Ариунжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ