Хятад улс Тайваньд сөнөөгч онгоцууд нийлүүлэх АНУ-ын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авна


​Хятад улс Тайваньд “F-16V” сөнөөгч онгоцууд нийлүүлэх АНУ-ын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авна гэж Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ген Шуан мэдэгджээ. 

​Тэрээр, “Тайванийн асуудал бол Хятадын дотоодын хэрэг бөгөөд манай улс энэ тал дээр ашиг сонирхлоо тууштай хамгаалах болно. Бид АНУ-ыг хамтарсан тохиролцоонуудаа биелүүлж, Тайваньд сөнөөгч онгоцууд нийлүүлэх явдлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. Манай улс ашиг сонирхлоо хамгаалан Тайваньд зэвсэг нийлүүлэхэд оролцох АНУ-ын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авах болно” гэжээ.

​АНУ-ын Конгресс Тайваньд найман тэрбум ам.долларын үнэ бүхий 66 “F-16V” сөнөөгч онгоцыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэхийг зөвшөөрсөн билээ.  

Н.Түвшин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ