Везувий галт уул дэлбэрснээр гурван хот сүйрчээ

Везувий галт уулын дэлбэрэлт манай эриний 79 оны наймдугаар сарын 25-нд болжээ. Сөнөсөн хэмээн аль эрт бүх хүний үзэж байсан галт уулын дээр тэр өдрийн өглөө хар үүл гарсан байна. Тэнгэр гэнэт бүрхийж, галт уулнаас цацагдсан өтгөн үнснурам нарыг бүрэн халхалж,тас харанхуй болжээ.

Толгойгоо дэрээр халхлалгүйгээр гадаа гарах аргагүй байсан бөгөөд учир ньүнс нурамны хамт хүнд гэгчийн чулуунууд унаж байсан байна. Везувий галт уул дэлбэрснээрПомпей, Геркуланум, Стабий гэсэн гурван хот болон хэд хэдэн жижиг тосгон, харш байхгүй болжээ.

Хотуудад бүх зүйл дэлбэрэлт болохоос өмнө байсан тэр чигээрээ үлдсэн нь малтлага хийх явцад тодорхой болсон байна. Олон метрийн зузаан үнс нурман дороос бүрэн бүтэн тавилгатай байшин барилга, амжин дайжиж чадаагүй хүмүүс болон амьтад олджээ.

Галт уулын үнснурам Египет, Сири улсад ч хүрсэн нь дэлбэрэлт ямар хүчтэй байсныг харуулж байна. Помпей хотын 20 мянган оршин суугчаас байшин барилгад болон гадаа 2000 орчим хүн амь үрэгджээ.

Олонх оршин суугч гамшиг болохоосөмнө хотоосамжиж гарсан ч,амь үрэгдсэн хүмүүсийн чандар хотын гаднаас ч олддог байна.Тиймээс амь үрэгдсэн хүмүүсийн яс тоог гаргахад хүндрэлтэй юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ