АНУ Сирийг эзлэх төлөвлөгөө боловсруулж байна

Сири улсад химийн зэвсэг өргөн цараатай хэрэглэсэн байж болохтой холбогдон АНУ энэ орны эсрэг авч болох арга хэмжээ, тухайлбал хүчний ажиллагааны бүхий л хувилбарыгавч үзэж байна. “Сирийн талаар авч болох бүхий л хувилбарыг судлаж буй тухайгаа бид хэдийнэ хэлж байсан.
Харин ерөнхийлөгч цэрэг илгээх нь Америкийн үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс хамгийн зохистой байхаас өөр нөхцөл байдлыг олж харахгүй байгаагаа тодорхой ойлгуулсан юм” гэж Цагаан ордны төлөөлөгч Жош Эрнест мэдэгджээ.
Цэрэг илгээхээс өөр бусад хувилбарыг тайлбарлахаас Цагаан ордны төлөөлөгч татгалзаад, гэхдээАНУ-ын зүгээс сөрөг хүчинд үзүүлэх тусламж нэмэгдэж байгааг тэмдэглэснийгхэвлэлд дурдсан байна.
Нийслэл Дамаск хотын захад засгийн газрын цэрэг биш, харин сөрөг хүчин химийн зэвсэг хэрэглэжээ гэсэн таамаглал Эрнестийн мэдэгдэлд байхгүй байжээ. Түрүүнд нь Цагаан ордон наанадаж эргэлзэж байсан юм.
Дамаск хотын захад Сирийн засгийн газрын цэрэг химийн зэвсэг өргөн цараатай хэрэглэснийгтүрүүнд нь мэдээлсэн билээ. Урьдчилсан тоо баримтаар,үүний улмаас 600 гаруй хүн амь үрэгдсэн байна. Гэвч энэ тоо 1,3 мянгад хүрсэн байж болох юм гэж Сирийн үндэсний сөрөг хүчний эвслийнхэн нотлож байгаа ажээ. Сирийн эрх баригчид болон цэргийн командлал энэ мэдээллийг няцааж байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ