Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн таатай орныг нэрлэв

Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн аятайхан, тааламжтай, сэтгэл татсан орныг нэрлэжээ. Дэлхийн рейтингээр,чухамхүү Швед улсад эмэгтэйчүүд өөрийнхөө чадварыг харуулж, боловсрол олж, төр, засгийн албан тушаалд ажиллажчадна.
Ер нь Скандинавын хойгийн орнууд дэлхийн рейтингэд тэргүүлэх байранд орох болсон юм. Социологичдын мэдээ баримтаас үзвэл,100 онооноос 74 оноо авсан Шведийн дараа Дани, Финланд (73,6 болон 73,4 оноо) оржбайна.
Эрүүл мэндээ бодох, боловсрол олж авах, мэргэжлийн хувьд өсөх болон сайн цалин авах эмэгтэйчүүдийн боломждүн шинжилгээний шалгуур болжээ.Түүнчлэн хүчирхийлэлд өртөх, хүйсийн хувьд гадуурхагдах түвшинг бас харгалзан үзсэнийг хэвлэлд тэмдэглэж байна.
Шведэд дунд боловсролтой эмэгтэйчүүдийн хувь эрчүүдийнхээс дээгүүр юм. Эмэгтэй оюутнууд 60 орчим хувийг эзлэж байгаа дээд сургуулиудад ч мөн ийм байдал ажиглагдаж байна.
Шведийн улсын болонхувийн комданиудын удирдах албан тушаалд эмэгтэйчүүд 36%, харин төв засгийн газар болон орон нутгийн удирдлагын байгууллагад 64%-ийг эзлэжбайна.Үүнээс гадна, Шведэд гэр бүл салалтын тоо гэрлэлтийн тоотой бараг адилхан бөгөөдэрчүүдийг бодвол, эмэгтэйчүүд5 жилээр ахиунаслаж байна.
Европт эмэгтэйчүүдийн хувьд хамгийн таагүй орон ньБолгар, Румын хоёр болжээ. Ер нь европын 27 орны дотор дундаж үзүүлэлт ердөө 54 оноо байна.27 орноос 15 нь л50 хувийн босгыгдавжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ