Алдагдалтай ажилласан төрийн өмчит компанийн захирлуудыг халъя

Төрийн өмчийн хорооноос саяхан алдагдалтай ажилласан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нэрсийг жагсаагаад олон нийтэд зарлачихлаа. Нэгэнт зарлачихсан юм чинь одоо ажлаас нь халъя, Д.Цогтбаатар дарга аа.
Өмнө нь төр өмчлөлдөө байгаа компаниудынхаа захирлуудын нүүрийгулалзтал ингэжзарлаж байсангүй. Компаниуд ньл төр биднийг дарамтлаад нүүрсний үнэ нэмүүлэхгүй байна гэдэг ч юм уу, төрийн өмчид байгаа компани огтоосоо ч ашигтай ажилладаггүй юм байна гэж өндөр дуугарцгаадаг байсан. Нүүрс нь ч үнэн байх, бусдынх нь хувьд үнэхээр асуудалтай, зовлонтой гэж өрөвдөхөд хэцүү.Төрийн өмчийн захирлууд компаниудаа дампууруулаад байна гэсэн мэдээллийг хөнгөхөн нотолчихнэг зүйл бий. Төр нь өмчийнхөө компаниудыг шүүмжилж эхэлсэн энэ үед төрийн гэсэн тодотголтой компаниудын захирлууд шил дараалан баривчлагдаад эхлэв. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л "Хөтөлийн цемент шохой" ХК-ийн дарга А.Шоовдор байна. Хамгийн сонгодог жишээ гэвэл МИАТ-ийн дарга нарын идсэн уусан өчнөөнтэрбумууд.
Төрийн өмчийн компаниудын үе үеийн дарга нарын халаас зузаарч олдог хэд нь нэмэгдэж байж суудлаасаа буудаг жишиг нэгэнт тогтчихсон.Адаглаад л компанидаа илүү мөнгөөр бүтээгдэхүүн авч, дундаас нь мөнгө унагадгийг дээр дооргүй л хүлээн зөвшөөрчихсөн. Угаасаа иддэг гээд олонх нь тоодоггүй. Зүй нь эрхэм даргын хувьдаа халааслаад байгаа мөнгө бидний авдаг хэдээс татвар гэж авсан мөнгө шүү дээ гэж ирээд шүүмжлэл өрнүүлэх учиртай. Энгийн жишээ гэхэд дэлгүүрт 500-1000 төгрөгөөр зарагддаг ОО-ын цаасыг гэхэд л 2000-3000 төгрөгөөр компанидаа авч, илүү мөнгийг нь цаас нийлүүлсэн нөхөртэйгөө хуваагаад туучихдаг. Компанидаа эзний биш хүний сэтгэлээр хандсан ийм жишээ дурдъя гэвэл захаас аваад л байгаа. Гэтэл хувийн компанийн захирал ингэх үү. Тэгэхээр өнөөдрөөс төрийн өмчит компанид бүтээгдэхүүн нийлүүлж байгаа хүмүүсийг ил тод зарлаж байя. Тэгээд хэдэн төгрөгөөр хичнээн бүтээгдэхүүн яаж зарж байгааг нь нээлттэй мэдээлдэг жишиг тогтоочихъё. Тэгвэл төрийн халааснаас тодруулж хэлбэл татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалж, компаниа албаар алдагдалд оруулдаг захирлуудын тоо илт багасаад ирнэ.
ТӨХ төрийн өмчит бүх аж ахуйн нэгжүүдийн сүүлийн гурван жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, юунаас болж жил дараалан алдагдал хүлээгээд байгаагийн шалтгааныг тогтоожээ. Алдагдалтай ажилласан 37 төрийн өмчит аж ахуйн нэгжийн нэрсийг жагсааж байгаад хэвлэлийнхэнд дуулгасан. Хэр алдагдалтай ажиллав гээд сонирхоодохсон чинь алдагдал нь тэрбумаар яригдсан компани хэдэн арваараа жагсч байх юм.
Нэг тэрбум төгрөгөөс дээш алдагдалтай ажилласан компани гэхэд14 байна. Өнгөрсөн оны байдлаар энэ 14 компани нийтдээ 50 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэсэн дүн гарсан байх юм. Төсөв нимгэн байгаа энэ үед асар их тоо. Өчнөөн асуудлыг шийдчихээр хөрөнгө. Жагсаалт ингээд дуусахгүй.Зуун саяас нэг тэрбум төгрөг хүртэлх алдагдалтай ажилласан 13 компанийн нэрийг ТӨХ нь дурайтал гаргаад ирчихлээ. 100 сая төгрөг хүртэлх алдагдалтай ажилласан 10 компанийн нэрийг олон нийт мэдчихлээ. Энэ олон тэрбум төгрөг улсын төсөвт орсон бол маш олон сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих байлаа гэж Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар ярина лээ. Цагийг нь олоод хэлчихсэн үнэн үг. Цэцэрлэгүүд үүдээ нээх гэж байгаа энэ үед цэцэрлэгийн насны хүүхдийн бараг 40 хувь нь гэртээ байж, аав, ээжийнх нь аль нэг ажлаасаа гарахаас аргагүй болж байгаа. Төрөхэмнэлгийн ачааллыг хэд дахин нэмж сандаргасан алтан гахай жилдтөрсөн балчрууд энэ жил сургуульд орох гэж байдаг. Сургуулийн захирлууд алтан гахай жилтнүүдэд ямар ангиа суллаж өгөхөө мэдэхгүй толгойгоо сэгсэрцгээж байхад манай дарга нар хэдэн тэрбумаар нь идчихээд хүүхдээ гадаадын мундаг сургуулиуд руу явуулчихсан сууцгааж байна.
Энэ компаниудын алдагдалтай ажилласан шалтгааныг нь компанийн дотоод ажлын төлөвлөлт, хөрөнгийн менежмент, санхүүгийн удирдлагын тал дээр зөв бодлого бариагүйтэй холбоотой гэж онцолжээ. Төрийн өмчтэй компаниудын захирлууд өмнө нь "Бид чадахаараа л ажиллаж байна. Төрийнх болохоор л явжөгөхгүйбайна. Уг нь би аймаар сайн ажилласан"гэж бардам дуугардаг байсан бол өнөөдөр төр нь компаниудынхаа "но"-г дэлгээд, нөгөө мундаг захирлууд нь эхнээсээ дээлээ нөмрөх нь тодорхой болчихлоо. Товчхондоо төрийн өмчит компаниуд өөрсдөө санхүүгийн замбараагүй зарцуулалт хийж байснаас болж алдагдалтай ажилласан нь ил болж байна.
Төрийн өмчийн хорооны мэдээлснээр алдагдалтай ажиллаж байгаа компаниудын үйл ажиллагаанд шинэчлэл хийхээ мэдэгдээд буй. Шинэ арга барилаар ажиллана гэдгээ ТӨХ-ны дарга нь амлачихсан.
Гэхдээ компаниа алдагдалтай ажиллуулж улсыг хохироосон дарга нарт хариуцлага тооцох асуудал яригдахгүй өнгөрч магадгүй нь байна. Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүн муу ажиллавал ажлаасаа халагдаж, хариуцлага хүлээдэг. Тэгвэл, төр нь муу ажилласан албан тушаалтандаа бас хариуцлага тооцох ёстой. Учир нь төрийн өмчит компанийн алдагдал татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа. Татвар төлөгчдийн мөнгөөр төрийн компани санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тэрбум тэрбумаар нь алдагдал хүлээлгэсэн төрийн өмчийн компанийн дарга нарыг ажлаас нь халъя. Алдагдлаараа жагсаалтыг тэргүүлсэн МИАТ-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан, "ДЦС-3"-ын гүйцэтгэх захирал Г.Дамдинсүрэн, "ДЦС-4" гүйцэтгэх захирал Б.Цэвээн, Багануурын уурхайн захирал Ш.Баянмөнх, Налайхын дулааны цахилгаан станц ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Энхтөр, Шарын голын уурхайн ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхцэцэг, Даланзадгадын дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал Ж.Дорж, "Эрдэнэт"-ийн дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал О.Ганбаатар, Дарханы дулааны цахилгаан станцын захирал Б.Алтанцэцэг, гээд нийтдээ 37 төрийн өмчийн компанийн захирлууд бий. Энэ хүмүүсийг муу ажиллаж, алдагдал хүлээлгэсэнд нь хариуцлага тооцож ажлаас нь халбал ТӨХ-ны даргын шүүмжлэл жинхэнэ ажил болно гэж бодож байна.
Дахиад хэлэхэдтогтолцоогоо өөрчилж, аргаа шинэчлэхээсөмнө компаниа өрөнд унагасан энэ хэдэн дарга нарыг ямар ч байсан ажлаас нь чөлөөлж, төр өмчдөө яаж ханддагаа харуулъя.
Х.ЦЭНД-АЮУШ

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ