Н.Жанцанноровын хүү хадам эгчтэйгээ шоу үзээд хардуулжээ

Монголын хөгжмийн урлагийн түүхийн хуудсыг өөрийнхөөрөө сөхөж, олон арван гайхалтай бүтээлүүдээ туурвин үлдээж байгаа ховорхон заяах авьяаслаг эрхэм бол Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров билээ. Урлагийн авьяас удамшдаг гэдгийг гэрчилж охин Ж.Уугантуяа нь монголын анхны эмэгтэй морин хуурчдын нэг болсон бөгөөд Морин хуурын чуулгын менежерээр ажилладаг аж.
Тэгвэл Н.Жанцанноров гуайн хүү Ж.Дамдинцэрэн ч мөн аавынхаа мэргэжлийг өвлөж Японы Токиогийн их сургуульд хөгжмийн чиглэлээр сурч байгаа юм. Загвар өмсч явсан царайлаг залуу 2009 онд гэрлэсэн бөгөөд өдгөө арлын оронд эхнэр, охинтойгоо хамт амьдардаг.Үе үехэн эх орондоо ирээд буцдаг Ж.Дамдинцэрэн нэгэн удаа хадам эгчтэйгээ хамт загварын шоу үзсэн нь түүнийг “Эхнэрээсээ салж, өөр бүсгүйтэй зугаалж явна” гэж хардахад хүргэсэн эж.
Харин авьяаслаг залуу дээрх мэдээллийг сонсоод хөх инээд нь хүрч “Эхнэр маань гэртээ амарч байсан болохоор би эгчтэй нь цуг шоу үзсэн. Хадам эгчтэйгээ цуг явж болохгүй юу, одоо. Би ямар духан дээрээ “Энэ миний хадам эгч шүү. Би эхнэрээсээ салаагүй” гэж бичих ёстой юмуу” хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан бухимдлаа илэрхийлж байжээ. Ялангуяа түүний талаар “Эцгийнхээ шийрийг хатааж хоёр дахь амьдралаа зохиохоор шийджээ” гэж бичсэн нь бүр ч их уурыг нь хүргэсэн гэдэг шүү.
С.Цахиур
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ