Бидний мэдэхгүй нууцууд

Бид сонирхолтой, хөгжилтэй баримтуудаар дүүрэн дэлхий ертөнцөд амьдарч байна. Дэлхий дээр хүмүүсийн мэддэггүй байгалийн үзэгдлүүд болсоор иржээ. Ингээд эдгээр үзэгдлийн заримаас нь хүргэе. Доорх жагсаалтад дэлхий дээр тохиолдож байдаг хамгийн сонирхолтой зүйлсийг багтаалаа.
1.Дэлхий дээрх хамгийн хөгшин мод бол Калифорни мужаас олджээ. Энэхүү мод нь 4789 жилийн настай Медусела гэдэг нэртэй юм.
2. Дэлхийн хамгийн том мод нь Калифорнид орших аварга мод бөгөөд 84 метр өндөр, 29 метр диаметртэй.
3. Дэлхий дээрх хамгийн хурдан ургадаг мод нь эквалит нэртэй солонгын долоон өнгөтэй мод. Энэ нь жилд 10 метр өндөр ургадаг.
4. Баобоб мод гэж нэрлэгддэг, цөлийн ургамлын үндсэнд 1000 литр ус хадгалагдаж байдаг.
5. Оросын Цагаан тэнгис нь -2 градус буюу хамгийн бага температуртай. Харин Персийн булангийн тэнгис нь цельсийн 35,6 градус хүрч, хамгийн дулаанд тооцогддог.
6. Жил бүр 20-30 галт уул далай тэнгисийн ёроолд дэлбэрч байдаг.
7. Нил мөрний гадаргуу доогуур аварга том гол урсдаг бөгөөд энэхүү голын урсгалын хэмжээ нь дээд давхаргаасаа зургаа дахин илүү хүчтэй.
8. Гана улсынБосумтви дэх нуур өмнө нь галт уулын дэлбэрэлтээс үүссэн хөндий байжээ.
9. Амазон мөрний тунгалаг ус нь 180 км үргэлжилж, далай тэнгис рүү цутгадаг.
10. 1934 онд АНУ-д цагт 371 км хурдтай ширүүн салхи гарч байжээ.
11. Антарктид тив дэх нэгэн загасны цусанд хөлдөхийн эсрэг үйлчилгээтэй уураг агуулагдаж байдаг. Энэ нь мөсөн далайд загасыг хөлдөхөөс хамгаалж байдаг.
12. Шотланд улсад дэлхийн хамгийн урт настай уулс байдаг. Эдгээр нь ойролцоогоор 400 сая жилийн настай гэж тооцогддог байна.
13. Антарктид тивийн мөсний зузаан 3-4 км, харин нийт хэмжээ нь 13 сая км квадрат. Антарктид тивийн мөс цельсийн -70 градусын хүйтэнд оршдог байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ