Нэгэн бүсгүй нөхөртөө Жон Ленноны хүрмийг бэлэг болгожээ

“The Beatles” хамтлагийг үндэслэгчдийн нэг Жон Ленноны номин хөх өнгийн хүрмийг дуудлага худалдаагаар худалджээ. Английн төв нутгийн Дербишир гүнлэгийн “Hansons Auctioneers” ордны дууддлага худалдаагаар одын хувцсыг борлуулсан байна. Гэхдээ анхны үнэлгээнээс нь доогуур үнээр худалджээ.
Нэрээ нууцлахыг хүссэн нэг бүсгүй хөх номин өнгийн хүрэмний эзэн болжээ. Ленноны хүрмийг тэрээр 7 мянган фунт стерлингээр худалдан авсан бөгөөд уг нь анхны үнэлгээ нь 8-12 мянга хүртэл фунт байсныг хэвлэлд тэмдэглэжээ.
“Энэ хүрмийг бинөхрийнхөө төрсөн өдрөөр бэлэг болгон авсан юм. Тэр миний нэг адил “The Beatles” хамтлагийг шүтэн биширдэг” гэжэмэгтэй ярьжээ.
Жон Ленноны туслах Жо Жонс гэдэг эмэгтэй удаан хугацаагаар энэ хүрмийг хадгалж байжээ. Тэр бүсгүй Нью-Йорк хот руу явсан 1971 онд Жон Ленноны зөвшөөрлөөр гэрээс нь авчээ.
Бүсгүйн найз Энтони Годдард Битлзийн гишүүний энэ хувцасны дараагийн эзэн болжээ. Тэр 25 жилийн дараа домогт гитарчны хүрмийг дуудлага худалдааны ордонд өгсөн байна.
Дашрамддурдахад, Жон Леннон өөрөө энэ хүрмээ 1960-аад оны сүүлчээр өмсөж байсан юм гэж дуудлага худалдааны тайлбарт дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ