Сэтгүүлчийг хүчиндсэн сэжигтнүүдийг баривчлав

Өнгөрсөн пүрэв гаригт Энэтхэгийн томоохон хот болох Бомбей хотод бүлэг этгээдүүд 22 настай фото сэтгүүлч эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарсан.
Харин хэрэг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй таван залууг баривчилсан тухай тус хотын цагдаагийн газраас мэдээллээ. Бомбей хотын цагдаа нар тэдгээр сэжигтнүүдийг ням гаригт нийслэл Дели хотоос баривчилжээ. Бүлэг этгээдүүдийн эхнийх нь өнгөрсөн баасан гаригт хотын өмнөд хэсгээс баривчлагдсан байна. Тэрбээр 19 настай хэмээн цагдаа нар мэдээлэв. Түүний дараагаар дахин хоёр этгээдийг бямба гаригт баривчилжээ.
Сэтгүүлч эмэгтэй ажлаар явж байх үедээ ийнхүү хүчирхийлүүлжээ. Түүнтэй хамт ажилладаг нэгэн эрэгтэй байсан ч бүлэг этгээдүүдийг хорьж дийлээгүй ажээ. Хохирогч эмэгтэй одоо эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеэ сайжирмагц ажилдаа орох бодолтой байгаа гэж орон нутгийн хэвлэлд ярьсан байна.
Тэрбээр хэлэхдээ “Хүчирхийлүүлсэн ч гэсэн энэ амьдралын төгсгөл биш шүү дээ, Би заавал тэдгээр бузар этгээдүүдэд хангалттай шийтгэл амсуулахыг хүсэж байна” хэмээн хэлэв.
Бүлэглэн хүчиндсэн балмад хэрэг Энэтхэгт намжихгүй байгаа нь олны сэтгэлийг зовоосон асуудал болж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ