Мексикт галт тэрэг онхолджээ

Мексикийн Табаско мужид гал тэрэг замаасаа гарч онхолдсон ноцтой хэрэг гарчээ. Ослын улмаас газар дээрээ таван хүн амь насаа алдсан байна.
Мөн 35 хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэдгээрийн 16 нь нэлээд хүн бэртэлтэй байгаа аж. Тиймээс цаашид амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байна хэмээн албаныхан мэдээлж байна.
Галт тэргэнд Төв Америкийн цагаач иргэд зорчиж явсан байна. Осол болсон газарт “Улаан загалмай” нийгэмлэгийнхэн ажиллаж байгаа юм. Мөн орон нутгийн цагдаа нар болон аврах албаныхан галт тэргийг замаас зайлуулах ажилд оржээ.
Галт тэрэг осолдсон газар нь хамгийн эрсдэл өндөртэй хэсэг хэмээн нэрлэгддэг ажээ. Энэ зам Мексик болон Гватемал улсуудын хилийн ойролцоо байдаг.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ