Фернанд хар салхи Мексикийн эргийг чиглэж байна

Аюул дагуулсан Фернанд хар салхи Мексикийн эргийг чиглэж байгааг цаг уур судлаачид анхааруулж байна. Энэхүү хар салхины улмаас хөрсний нуралт үүсэж, их хэмжээний гамшиг дагуулж мэднэ хэмээн сэрэмжлүүлж байгаа юм.
Үүнээс өмнө өнгөрсөн баасан, бямба гаригуудад Майами орчимд 160-260 км-ийн хурдтай салхилсан байна. Хэдийгээр салхины хүч ширүүн байсан ч гэсэн тарьсан хохирол бага байжээ. Харин Мексикийн буланд хар салхи нэлээн хүчтэй салхилж мэдэхээр байгаа. Учир нь хар салхи шуурч эхлэх үеэр их хэмжээний бороо орох төлөв ажиглагдаж байгаа гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ