Марадона зурагчны цавь руу өшиглөжээ

Хөлбөмбөгийн домог болсон Диего Марадона дахиад ээлжит дуулиант хэрэгт орооцолдов. Аргентины 52 настай нэрт хөлбөмбөгчин Буэнос-Айрес хотын захын хороололд эцгийнхээ хамт түүний гэрээс гарч ирэхэдзургийг нь авах гэсэн паппарацыг өшиглөжээ. Одоо Марадонад бусдын биед халдсан тухай эрүүгийн хэрэгүүсгээд байна.

Гэрэл зургийн сурвалжлагч Энрике Медина дэггүй одын ээлжит золиос болжээ. Паппарацын хэлснээр, Марадона хар, цагаан үг дуугаралгүйгээртүүн дээр гүйн ирж, өвдөг, цавь руу нь хоёр удаа өшиглөөд авсан байна.

“Би Диего, түүний эцэг хоёрын зургийг л авах гэсэн юм, гэтэл тэр над руу дайрсан. Марадонагийн сэтгэл санаа тавгүй байсан байх л даа. Ингэж харьцаж байгааг биогт ойлгохгүй юм. Тэр нэр цуутайхүн, шүтэн бишрэгч нартаа ээрэгдэхгүйгээр гудамжаар 10 метр ч алхаж амждаггүй. Харин би нэгдүгээрт, үргэлж зайнаас ажилладаг, хоёрдугаарт, зургийг нь авч байгаа хүндээих хүндэтгэлтэй ханддаг” гэж Энрике Гарсия Медина гомдолложээ.

Тэгэхэд би цухалдуу байсан учир, өөрийн үйлдлийг хянаж чадаагүй хэмээн одоо Марадона өөрийгөө өмөөрчбайгаа аж.

Ингэж авирлаж буй анхны тохиолдол биш юм. Энэ оны тавдугаар сард Марадона Буэнос-Айресын нисэх буудлаас явах замд түүнийг дагаж байсан паппараци нар руу чулуу нүүлгэж байжээ.Нисэх буудлын захиргаагаалийн хяналтаар оролгүйгээр хөөрч буух зурвасаас явахыг Марадонад зөвшөөрсөн байна.

Гэсэн ч,Марадона хамт яваа бүсгүйтэйгээ нисэх буудлын байшинд оржээ.Ирэгсдийг угтах танхимд сэтгүүлчид хөлбөмбөгийн одыг хүлээж байсан байна.Марадона сэтгүүлчдийг ёворч,тэднийг заримыг нь цохиод авчээ. Гэрэл зурагчид ч хөлбөмбөгчнөөс хоцролгүй, түүний машины араас дагахад, тэр замын дунд зогсохыг жолоочдоо тушаагаад, араас нь явж байсан сурвалжлагчид руу чулуу нүүлгэсэн байна. Түрүүнд нь Марадонад тураах эм өгөх гэсэн нисэх онгоцны нэг зорчигч цухалдуу хөлбөмбөгчнийг сэтгэл санаагтавгүйтүүлсэн нь сүүлд тодорхой болжээ.

Паппарацид халдсан өөр нэгэвгүй явдал гурван жилийн өмнө болж, тэгэхэд хэвлэлийн хуралд очих замдаа хөлбөмбөгчин элдэв хараал урсгаж, машиных нь замд зогсож байсан нэг зурагчны хөлийг дайрсанбайна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ