Шатсан эд зүйлийг нь таниулах арга хэмжээг авч байна

Нарантуул Олон улсын худалдааны төвийн хүнсний битүү зах өнгөрсөн баасан гарагийн 06.20 цагт бүхлээрээ шатаж, 300 гаруй түрээслэгч иргэд эд хөрөнгө, бараа материалаараа хохироод байгаа билээ. Нийслэлийн Засаг дарга захирамж гарган Нарантуул худалдааны төвд үүссэн нөхцөл байдлыг зохицуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулж, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Замын цагдаагийн газрын дарга, дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа.

Шатсан худалдааны төв рүү цагдаагийн алба хаагчдын хамгаалалтын дор түрээслэгчдийг хэсэгчлэн шинжилгээний төвийн ажилтнууд, мөрдөн байцаагчдын хамт оруулж, шатсан эд зүйлийг нь таниулах арга хэмжээг авч байна. Шатсан худалдааны төвд ажиллаж байгаа цагдаагийн ажилтнууд одоогийн байдлаар 40 мянган ам.доллар \шатсан байдалтайгаар\, зургаа орчим сая төгрөг бэлнээр нэгдүгээр давхарын нурангиас мөн хонгилын агуулахаас таван иргэний зургаан хөргөгч бүхий 395 килограмм үхэр, хонь, тэмээний хөлдөөсөн мах гаргаж, олдсон эд зүйлийн эздийг тодруулах арга хэмжээг зохион байгуулж байна. Нийслэлийн онцгой байдлын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, аврах, гал унтраах 10, 14, 18, 63, 34 зэрэг зургаан анги, Нийслэлийн аврах ангийн нийт 320 алба хаагчид 72 цагийн турш амралтгүй ажилласан байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ