Хосни Мубарак дахин шүүхэд дуудагдав

Египетийн өмнөх удирдагч Хосни Мубарак 2011 оноос хойш шоронд хоригдож байсан.Түүнийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт ялаас чөлөөлж гэрийн хорионд байхаар болсон. Харин түүнийг чөлөөнд гарснаас хойш гурав хоногийн дараа дахин шүүхэд дуудлаа. Тэрбээр шүүх хуралд ирэхдээ тэргэнцэртэйгээ ирсэн юм. Түүний биеийн байдал тааруухан байгаагаас хувийн эмч нар нь дагалдаж ирсэн байна.

Тэрбээр 30 жилийн турш Египетийн төрийг барьсаны эцэст үй олон босогчдыг хомроголон устгасаныхаа төлөө буруутгагдаж тус улсын цэргийн шүүхээс ял сонсож хорионд орсон билээ.

Олон хүнийг хомроголон устгасан энэхүү хэргийн шүүх хурал ирэх аравдугаар сарын 30-нд болохоор тов нь гарсан. Түүний тарьсан хэрэг ганц түүгээр зогсолгүй түүний хоёр хүү болонтухайн үеийн дотоод хэргийн сайд мөн удирдах албаны зургаанхүн холбогдоод байгаа.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ