Ой таван сартай хүүхэд модон жорлонд унаж, амиа алджээ

Баянгол дүүргийн 10 дугаар хороонд ой таван сартай эмэгтэй хүүхэд модон жорлонд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус хэрэг өчигдөр буюу мягмар гарагт гарсан байна. 

Дөнгөж ой гарантай хүүхэд модон жорлонд унаж амиа алдан гэдэг цэвэр эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй, хараа хяналтаа сулруулсны илрэл юм. Тиймээс цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах талаар сэрэмжлүүлж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ