Гэртээ байхдаа аянганд цохиулжээ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалант багийн “Жаргалант” гэдэг газар 23 настай эмэгтэй гэртээ байхдаа аянганд цохиулж бэртжээ.
Тодруулбал, энэ мягмар гарагт буюу есдүгээр сарын 3-ны өдрийн 16:00 цагт иргэн А-гийн гэр дээр аянга буусны улмаас түүний нуруу, хөл нь түлэгдсэн байна. Тэрээр одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ