Өмсөхгүй хувцаснуудаа шатааж байгаад түлэгдэж, нас баржээ

Увс аймагт өөрийн хэрэглэхгүй хувцас хэрэглэлээ шатааж байгаад, түлэгдсэн эмэгтэй шарахаа даалгүй нас баржээ. 

Тодруулбал, Өнгөрсөн наймдугаар сарын 24-нд 30 настай эмэгтэй гэрийнхээ гадна өмсдөггүй хувцаснуудаа шатааж байгаад унаж, түлэгдсэн байна.

Түлэгдсэн эмэгтэйд яаралтай тусламж үзүүлэн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэхэд , биеийн байдал нь хүнд гуравдугаар зэргийн түлэгдэлттэй байжээ.

Улмаар яаралтайгаар ГССҮТ-д шилжүүлэн эмчлүүлсэн ч эмчилгээ хийлгэж байх явцдаа шархаа даалгүй нас энэ сарын нэгний өдөр нас баржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ