ОХУ кибер цэрэгтэй болно

Оросын зэвсэгт хүчин кибер халдлагатай тэмцэх зорилгоор шинэ төрлийн цэрэгтэй болно гэж Батлан Хамгаалахын дэд сайд Олег Остапенко мэдэгдлээ. Кибер халдлагатай тэмцэх анги салбар байгуулахыг олон орны зэвсэгт хүчний бүрэлдэхүүн аль хэдийнээс сонирхож байгаа. Пентагон кибер цэрэг байгуулах тухай бүр дөрвөн жилийн өмнө мэдээлж байсан.
Кибер цэргийн гол зорилт аюултай программ, хакерын дайралтыг илрүүлэх төдийгүй гадаадаас нийлүүлсэн зэвсэгт дайсны хавсаргасан зүйлийг илрүүлэх гэнэ. Энэхүү тусгай анги салбарыг байгуулах тухай үүний өмнө Оросын Холбооны аюулгүй байдлын алба мэдээлсэн билээ. Иймэээс үйл ажиллагаа нь Оросын батлан хамгаалах салбарыг хамрахгүй байх хэмээн үзэж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ