Хүүхдийн спортын их наадамд Өвөрхангай аймгийн 190 орчим тамирчин оролцно

Хүүхдийн спортын их наадамд Өвөрхангай аймгийн 190 орчим тамирчин 16 төрөлд оролцно.

Уг наадам энэ сарын 7-15-ны хооронд болох бөгөөд спортын 34 төрлөөр зохион байгуулагдах юм.

Уг наадмын зорилго нь хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, урлаг, спортоор дамжуулан зөв хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, өөрийн сонгосон сонголтондоо үнэнч, тууштай байж, зорьсон зорилгодоо хүргэхэд нь оршиж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ