Хүүхдийн ялгаатай хэрэгцээг хангахад багшийн хөгжил чухал

1. Багшийн хос хэл
Үндэстний цөөнхийн сурч боловсрох эрхийг хангахад олон хэлт боловсролын хөтөлбөрийг хөгжүүлэх тэнцвэрт хандлага чухал. Сүүлийн жилүүдэд хийсэн хэрэглээний хэл шинжлэлийн судалгааны дүн нь хос хэлтэй байх (болох) нь хүүхдийн хэлний чадвар болон боловсролд эерэг нөлөө үзүүлдгийг баталсан байна. Мөн багш нарын хос хэлний мэдлэг чадвар нь сурагчийн хэлний болон оюуны хөгжилд чухал нөлөө үзүүлж чадна гэдгийг тэмдэглэжээ. Эдгээр судалгааг иш үндэс болгон Боловсролын хүрээлэнгээс Баян-Өлгий аймгийн удирдлага, БСУГ-тай хамтран тус аймгийн ЕБС-ийн бага ангийн багш нарын казах, монгол хэлний чадвар, заах арга зүйг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
2019-2020 оны хичээлийн жилийг угтан БСШУСЯ, орон нутгийн БСУГ-тай хамтран Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Баян-Өлгий аймгийн бага ангийн багш нарын монгол хэлний мэдлэг чадвар, хос хэлтэй сурагчдад хичээл заах арга зүйг сайжруулах зорилгоор дунд болон ахисан түвшний сургалтыг 500-аад багшид 2 ээлжээр зохион байгууллаа.
Сургалтыг хэлний сургалтын идэвхтэй арга, аргачлалаар явуулсан нь багш нарт хэлний чадвараа сайжруулаад зогсохгүй сургалтын шинэ шинэ арга техникээс суралцах боломж олгосон юм.
Мөн “Бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, үнэлэх зарим арга хэрэгсэл” гарын авлагыг бага ангийн багш нарт зориулан казах хэлэнд хөрвүүлэн хэвлэхэд бэлэн болгов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ