Нийслэлийн прокурорт горилогсдын марафон эхэллээ

Нийслэлийн прокурорын газрын даргаар дараах нэрс дуулдаж байна. Тэдний нэг бол орлогч прокурорт нэр дэвшээд нэрээ татаж байсан А.Цэрэнсодномын нэр дуулдаж байна. Мөн Сонгино хайрхан дүүргийн ерөнхий прокурор Ш.Эрдэнэбилэг, Дундговь аймгийн ерөнхийй прокурор С.Алтансэлэм, Сүхбаатар дүүргийн прокурор Д.Энхтөр, Прокурорын Ерөнхий газрын сургалтын газрын дарга С.Гантулга нарын нэр яригдаж байна. Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Үүнтэй холбоотойгоор дараагийн даргын марафон ийнхүү эхлээд байна. Хамгийн магадлал өндөртэй хүнээр Дундговь аймгийн ерөнхий прокурор С.Алтансэлэм нэрлэгдэж байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ