Ёланда Фернандес Ломменд "Талархлын захидал" гардуулжээ

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандес Ломмены Монгол дахь томилолт дуусаж байгаатай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уулзлаа.

Хатагтай Ёландад улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, бизнесийн орчныг дэмжих, аялал жуулчлал, дэд бүтцийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд, түүний уйгагүй хүчин зүтгэл, нягт хамтын ажиллагааг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийн өмнөөс "Талархлын захидал" гардуулсан байна.


Эх сурвалж: Сангийн яам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ