Хоёр Солонгосын хагацсан гэр бүлүүд уулзана

Хоёр Солонгосын хооронд дэгдсэн дайны уршгаар биенээсээ тусгаарлагдсан гэр бүлүүдийг уулзуулахаар хоёр Солонгос тохиролцлоо. Уулзалтыг есдүгээр сарын 25-30-нд Умард Солонгосын Кымгансанд хийхээр болжээ. Улс тус бүрээс 100 орчим хүнд төрөл төрөгсөдтэйгээ уулзана хэмээн албан бус тоо баримт гараад байгаа гэнэ.

Түүнчлэн аравдугаар сарын 22-23-нд цахим бага хурал зохион байгуулж, төрөл төрөгсөдтэйгээ холбоо тогтоох боломжийг бас 40 гэр бүлд олгохоор болоод байна. Харин гурав дахь уулзалтыг арваннэгдүгээр сард зохион байгуулахаар болсон тухай эх сурвалж мэдээлэв.

Иймэрхүү уулзалтыг тус улсууд 2000 оноос хийх болсон юм. Тэгэхдээ томоохон баяр тохиолдуулж зохион байгуулж ирсэн. Сүүлчийнх нь 2010 оны аравдугаар сард болж байсан юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ