"Хөдөөнөөс хvн ирээд" гэж зовлон тоочдог хvмvvс

Манай танилын ах Японы нэгэн барилгын компанид гөлмөн төмрөөр дээврийн хийц хийдэг байсан гэсэн. Тэнд өглөө наймд цуглаж, бригадаараа жагсаад, хөгжмийн аянд өглөөний гимнастик хийдэг гэнэ. Яг л тамирчид тэмцээнд орохынхоо өмнө бие халаалт хийдэгтэй адил. Ажилд гарах бvр аюулгvй ажиллагааны дvрэмтэй танилцуулж, багаараа юу хийх ёстойгоо хуваарилдаг. Байн байн эрvvл мэндийн vзлэгт орж, анкет бөглөнө. Ямар нэг юм болвол тэр анкетыг vндэслэн тусламж vзvvлдэг. Хоол ундны хувьд манайтай харьцуулах ч юм биш. Идэж vзээгvй жимсээ бvгдийг нь идэж vзсэн гэсэн. “Токио амьдралын өртөг өндөртэй хотуудын нэг ч гэсэн мах, гурил, өндөг гээд өргөн хэрэглээний хоол хvнс Монголоос ч хямд байна. Ер нь хvний төлөө гэсэн сайхан нийгэм шvv.” хэмээн тэрээр хэлж байна билээ. Ажил хийнэ гэдэг цагаа бvртгvvлээд ажил дээрээ сонин уншиж, хов ярин компьютер тоглон цаг нөгцөөж суухын нэр биш. Хийх ёстой ажлаа хугацаанд нь амжуулахын тулд зогсолтгvй хөдөлмөрлөдөг. Зогсвол зоос, хөдөлвөл хөлс гэдэгчлэн хөдөлмөрийн хөлс зөвхөн цаг ажлаар хэмжигддэг тул цаг хугацаа тэдний хувьд "мөнгө" бас "алт". Тогтмол цалин гэж байдаггvй. Бvх ажлын хөлс ингэж цагаар хэмжигддэг учраас тэд мөнгөний vнэ цэнийг сайн мэднэ. Өөрт хэрэгцээтэй мөнгөө олохын тулд давхар ажил хийж, vvрийн таван жингээс, шөнө дөл хvргэх нь ч бий. "Хvссэн vедээ ажиллаж, хийснийхээ хэрээр авдаг" энэ нийгэмд "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг vгийн утга жинхэнэ утгаараа оршино.
Ямар ч ажил /vндсэн байна уу, цагийн байна уу яг адилхан/ хийгээд илvv ч vгvй, дутуу ч vгvй шударгаар цалин хөлс нь тооцогддог тийм нийгмийг Япончууд бvтээж чаджээ. Ерөөсөө лазан, ажил хийнэ гэж компьютер тоглоод суух нь манайхны хаа ч гэсэн хэвийн vзэгдэх дvр зураг. Дур, зоргоороо аашлах, шаардлага тавингуут уурлах, шvvмжлэл сонсонгуут хийж байснаа орхиод, алга болох нь өнөөгийн Монгол хvний хvмvvжил, ёс суртахууны нийтлэг дvр, төрх болжээ. Японд эрvvл мэндийн vзлэгийн талаар яриад байх юм бvр ч vгvй. Cap байтугай жилдээ ч нэг удаа эмнэлгийн vзлэгээр орчих боломж бидэнд байгаа билvv? Даатгалын мөнгө төлөөд л байгаа хэрнээ дараалалд зогсож, мөнгө төлдөг. Чанартай хvртээмжтэй, баталгаатай зvйл гэж ер байхгvй. Ямар нэгэн осол гэмтэлд орлоо гэхэд нөхөн олговрын хэдэн "цаас" хэл амтайхан шиг олдвол их юм. Тэгээд л насаараа гэртээ сууж, бусдыг царайчилна.
Гадаадад амьдарч, сурч байгаад ирсэн хvмvvс тэндхийн соёл иргэншлээс олон зvйлийг олж, ухаарсан байдаг. Юуны тvрvvнд эрvvл чийрэг байна гэдэг хэрэгцээтэй мөнгөө олж, сайхан амьдрахын vндэс суурь гэдгийг гvн бат ойлгосон байдаг. Тиймээс ч ажил амралтаа зохицуулж сурцгаадаг. Амралтын өдрvvдээр Монголд байдаг шигээ тасарч унатлаа уухыг хvсээд байдаггvй. Архи, дарснаас өөрөөр амарч зугаацах өөр боломжийг эрж хайдаг.Мөнгөгvй болмогц аав, ээж, ах дvvгээ холгож, эсвэл ломбарднаас мөнгө зээлэх боломжгvй учраас хөдөлмөрлөж олсон мөнгөө бодитой тооцож, зөв зvйлд зарцуулахад суралцдаг. Ийм хөгжлийн, иргэншлийн эрс тэс ялгаа хувь хvн төдийгvй нийгмийн ёс суртахуун, хууль журманд ч тусгалаа олсон байдаг. Иргэншил гээч зvйлийн хамгийн том босго нь хуулиар бичигдээгvй хууль буюу нийгмээрээ хvлээн зөвшөөрсөн ёс суртахууны хэм хэмжээ. Жишээ нь: Японд ерөнхийлөгчөө сонгохдоо гэр бvлийн ариун сайхан харилцааг хамгийн тvрvvн хардаг. Харин манайд гэр бvлийн , тогтворгvй байдал, эрvvл бус уур амьсгал юунд ч харшлахгvй. Хэн нэгэн албан тушаалтан хэдэн авгай, нөхрийн асуудалд орооцолдсон ч олон нийт нэг их тоодоггvй. Дээрээс нь хууль журам хэрэгжиж, нийгмийн иргэн бvр эрх vvрэг, хариуцлагаа зөв ухамсарлаж эхэлдэг. Машин барьж яваад дvрэм зөрчлөө гэхэд хэн нэгэн рvv ярьж, "найрах" арга зам сvвэгчилж, мөн уйдсан цагдаа зvгээр явж байсан машиныг шvгэлдэж зогсоогоод, янз бvрийн байдлаар дарамталж юм нэхээд байхгvй. Жижиг, сажиг гэлтгvй бvх зvйл дээр нэг нь нөгөөдөө саад тээг болох нь өдөр тутам тулгардаг бэрхшээл зовлон. Бас төрийн албан хаагчдын царайчлах шаардлагагvй гээд тэнгэр газар шиг ялгаатай амьдрал дунд бид оршдог. Нийтээрээ шудрага ариун явдлыг сахиж, муу муухайг жигших ёс зvй тогтсон цагт улс орон хөгжин цэцэглэдэг.
Японд хvvхдийн цэцэрлэгт явж байгаад ирсэн хvvхэд, энд эмээ өвөө дээрээ байгаа хvvхдийн хvмvvжлийн асар том зөрvvг би олж харлаа. Японд байсан охин тогтсон цагт хоолоо иддэг, өөрийнхөө зvйлд хvн гар хvрэхэд дургvй, хувцсаа хvний тусламжгvйгээр өмсөөд их биеэ даачихсан. Өглөө, өдөр, оройн хоолондоо юу идэхээ ч мэднэ.Эрvvл хvнс гэж юу байдгийг ч мэддэггүй мөртлөө тэр хvvхэд юуг орой идэж болох, болохгvй талаар бараг надаас илvv сайн мэддэг юм билээ. Тэгэхээр Японы цэцэрлэг, сургууль хvvхдэд зөв амьдрах дадал хэвшлийг багаас нь олгодог юм болов уу гэсэн бодол өөрийн эрхгvй төрсөн. Харин манай эгчийн хvvхэд шал өөр. Хэзээ ч хамаагvй иднэ, ууна, асгаж цутгана. Насны ялгаа бараг байхгvй хэрнээ хvний тусламжгvйгээр хувцсаа өмсөж чадахгvй гээд л шал өөр. Японд ажлаасаа хоцрохыг хэзээ ч хvлээн зөвшөөрөхгvй. Найман цагт хувцасаа солино, найм аравт автобусанд сууна, найм хорьд ажлын талбай дээр очсон байна гээд бvх зvйл нарийн зохион байгуулалттай. Хотын тээврийн хэрэгсэл маш нарийн цагийн хуваарийн дагуу явдаг учраас цаг барьж ажиллах сайхан бололцоо бий. Хvvхдээ цэцэрлэгт өгөхийн тулд ээж нь долоо хоногт хорин цагийн ажил хийхийг шаарддаг. Ажил хийхгvй бол харин хvvхдийг нь цэцэрлэгт авахгvй гээд тэгвэл ингэнэ, ингэвэл тэгнэ гэсэн нарийн чанд хууль дvрэм vйлчилдэг.
Манайд хэд хоног ажилдаа ирэхгvй алга болчихоод тараг, айрагхан бариад, хэнэггvй инээгээд ороод ирдэг нөхдvvд ч захаас аваад олон. Харин бидний очих гэж тэмvvлж буй иргэншсэн нийгэмд энэ нь хар дарсан зvvд. Өглөө ажилдаа хоцорч ирчихээд "Хvvхэд тэгээд", "Хөдөөнөөс хvн ирээд" гэж зовлон тоодог хvмvvс манайхаас өөр хаана ч байхгvй байж мэднэ. Хэн ч хаана ч очсон ингээд зовлон тоочиж, хушуугаа унжуулан тунирхаж чадахгvй. Ийм байдлаасаа гарч чадахгvй ажлаа цалгардуулж зугтаадаг "нөхдөөс" болж манайхны нэр хvнд хаа газар унаад байгаа. Vнэхээр ч гадагшаа гарсан хэсэг нь хэдэн төгрөг хурааж, ахуй амьдралаа өөд нь татаж чадаж байна. Тэнд хөдөлмөрөө шударгаар vнэлvvлж, хийснийхээ хэрээр мөнгө олж, эрvvл аюулгvй орчин нөхцөлд санаа амар ажиллаж амьдарч чадаж байхад энд хээл хахууль, хvнд суртал, шудрага бус зvйлvvдийн дунд амьдарч байгаа. Сурахаар, ажиллахаар гадагшаа гарч байгаа хvмvvс өөрсдөө "хөгжиж чадсан" ч нутгаа хөгжvvлэхээр хэзээ ирэх бол...
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ